Нүүр хуудасМэдээЭЗХЯ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын ахисан түвшний сертификат олгох сургалт...

ЭЗХЯ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын ахисан түвшний сертификат олгох сургалт эхэллээ

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын ахисан түвшний сертификат олгох сургалт 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Шангри-ла зочид буудалд нээлтээ хийлээ.

Сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан нээж, Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч Мартино Пелли мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, нээлтийн үгэндээ улсын төсвийн хязгаарлагдмал нөхцөлд томоохон дэд бүтцийн төслүүдийг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь төр, хувийн хэвшлийн түншлэл бөгөөд үүнийг хэрэгжүүлэх чадвартай мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх нь сургалтын гол зорилго болохыг онцолж, Азийн хөгжлийн банкны хамт олон болон сургагч багш нарт талархал илэрхийллээ.

Тус сургалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх сургалтуудад хамрагдсан 60 гаруй албан хаагч APMG-ийн олон улсын гэрчилгээ авч, өнөөдөр түншлэлийн төслүүдийг санаачлах, бэлтгэх, хэрэгжүүлэх ажлыг гардан хийж байна.

Энэ удаагийн ахисан түвшний сургалтад Төр болон орон нутгийн байгууллагын 31 оролцогч хамрагдаж, төслийн хүрээ тодорхойлох, урьдчилсан үнэлгээ хийх, эрсдэл хуваарилах, гэрээ бүтэцлэх, боловсруулах зэрэг үе шатаар практикт суурилан гүнзгийрүүлэн суралцана. Сургалт 6 хоног үргэлжилж, албан ёсны онлайн шалгалтаар өндөрлөнө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН