Нүүр хуудасМэдээЭМЯ: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь...

ЭМЯ: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сантай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцов. Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тогтолцоог оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын тэргүүн Др. Халид Шариф НҮБ-ын Хүн амын сан нь Эрүүл мэндийн яамны чухал түнш байгууллага болохыг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй улс орныг дэмжих долоодугаар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Талууд цаашид хүн амын эрүүл мэндийг дэмжих, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, бодлогын хэрэгжилтийг дэмжин ажиллахаар санал нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН