Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 3369.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 520.93, өмнөх сарынхаас 112.79 төгрөгөөр суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 468.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.68, өмнөх сарынхаас 4.50 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 54.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.86, өмнөх сарынхаас 0.29 төгрөгөөр суларсан байна.
ҮСХ: Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 112-520 төгрөгөөр суларсан

By Mandmn
0
523
өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл





