1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 00:42:08
Нүүр хуудас Мэдээ Авилга, хээл хахууль цэцэглэсэн Цагаан хадны НАБТ-ын талбайг ХААЯ!

Авилга, хээл хахууль цэцэглэсэн Цагаан хадны НАБТ-ын талбайг ХААЯ!

Нүүрс ачиж, буулгах талбай /НАБТ/ гэх нэршилтэй хашаанд их хэмжээний мөнгө эргэлдэх болоод багагүй хугацаа өнгөрчээ. Их хэмжээ гэдэг нь 9-өөсдээш оронтой тоог хэлж байна.

Уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэдэг байсан уртын урт тээврийг зогсоож, уртын богино болгохдоо Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу хилээс 20 орчим км-ыннаана Цагаан хадандНАБТгэх нүүрсний баталгаат агуулахыг бий болгосон. Хог, шороо, шээс баасаар дүүрсэн, байгалийг хөрсөөр нь эргүүлсэн энэ хашаанд нүүрс буулгахын тулд жолооч нар нэг тонн нүүрс тутамдаа 2 доллар төлнө. Ашиг шуудНАБТ-ынталбайд шингэнэ. Харин богинын тээврийнхэн ГашуунСухайт, Ганц модны боомт хүртэлх 20 хүрэхгүй км-тНАБТ-ынталбайгаас нүүрс ачихын тулд хэн нэгний гарыг цайлгах хэрэг гарна. ҮнэндээНАБТ-ынталбай, Цагаан Хаданд авилга, хээл хахууль цэцэглэжээ.

Хашаа хатгаснаас өөр бүтээн байгуулалт байхгүйНАБТ-ынцаана цөөн Монголын хэдэнолигарх,Монголынгазарт эзэн суусан Хятадууд байх юм. Өөрөөр хэлбэл хятадуудМонголынгазартМонголыннүүрсийг торон хашаанд буулгаж хэд хонуулахдаа мянга мянган долларцүнхэлчихнэ.Хэдэн 1000 жолооч нарын хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг чимээгүйхэн шимэгчлэн тэд амьдарч байгаа нь энэ.

Уг НАБТ-ынталбайн зөвшөөрлийг аймгаас нь олгодог гэжУУХҮЯ-наасмэдэгдэж байсан. Тэгэхээр Өмнөговь аймгийн удирдлагууд энэ бүхний цаадах “нууц” ноёнтон байж мэдэх…Тэдний зохион байгуулалттай хийсэн бизнес юм биш биз.

Нэг л өдөрт энэ хашаанд хэдэн тэрбум төгрөг эргэлдэнэ. Тэрбумаар ньцүнхэлдэгНАБТ-ынхантехнологийн зам барих ч үүргээ биелүүлдэггүй,тоосжилтыгойрхон давтамжтай бууруулах ажлаа ч хийдэггүй.Эконоль ч алга. Төрөөс тавьж буй хяналт ч алга.

Түүнчлэн энд нүүрсийг буулгаж ачихадасар их хэмжээний нүүрсний хорогдол гардаг.70-80 тонн нүүрснээс 80-85 кг нүүрснийхорогдол гардаг гэж тооцвол сая сая ам.долларыг салхинд хийсгэж байна. Байгальорчинд халтай, жолооч нарыгдарамталж, ялгаварлан гадуурхдаг, үйлдэл бүрээс хахууль,авлиганэхсэн цөөн хэдэн хүнийгарт орсонНАБТ-ыгтатан буулгая. Төр төмөр нүүрээ харуулаасай.

Хилээс наана 20 ч хүрэхгүй км-т 10 мянган жолооч машиндаа 20 хонож, бага дархан цаазат газар хөрсөөрөө эргэж мөхөж, сайхан монгол залуус нэг нэгээрээ хорогдохыг өдөр бүр харсаар байна. Төр засаг байгальэх дэлхийгээ хамгаалсан ч, хэдэн жолооч нараа бодсончНАБТгэх “Авилгал, хахууль”-ынсүлжээг таслан зогсоох шаардлагатай.

Өнөөдөр хилийн гаралт нэмэгдэж өдөрт 1000-1500 орчим машин хил нэвтэрч байгаа энэ үед уртын урт тээврийг үргэлжлүүлнэ хэмээн Зам тээвэр хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдсэн. Одоо жолооч нар уг шийдвэрийг хүлээж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН