Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авдаг болжээ. Тэгэхдээ даатгуулагч нь ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад “ажил хайгч иргэн”-ээр бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болдог юм. Харин ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор цахимаар болон оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэтгэмжээ авах боломжтой.
Цахимаар бүртгэх дарааллын мэдээллийг хүргэе.



