23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 23:29:24
Нүүр хуудасМэдээАлбаны машиныг хувьдаа ашигладаг байдал газар авсан нь хяналт, хариуцлага байхгүйн илрэл

Албаны машиныг хувьдаа ашигладаг байдал газар авсан нь хяналт, хариуцлага байхгүйн илрэл

Шинэ 7 хоногийн эхний өдөр өндөр албан тушаалтнууд албаны автомашинаар хүүхдээ зөөдөг зөрчилийн тухай ил тод мэдээлэл цацагдаж дуулиан шуугиан болоод амжив.

Энэ асуудал манай улсад цоо шинэ зүйл биш өмнө нь ч ийм хэд хэдэн тохиолдол гарч албан тушаалтаны хүү аавынхаа албаны машинаар зугаалж явсан зураг бичлэгтэйгээ цацагдаж байсан. Энэ мэт манай улсад албаны тэргийг хувийн өмч мэт үздэг үзэл ужгирсан хэвийн үзэгдэл мэт болжээ.

Энэ жишээ дээр гадны улс орнууд хэрхэн хариуцлага тооцож арга хэмжээ авдагыг бид мэдэхгүй биш мэднэ. Жишээлвэл: Токио хотын засаг дарга зуслан руугаа албаны машинаар явнаас болж ажлаа өгч байсан.

Гэтэл манай улсад харин ч эсрэгээрээ гэдгийг өнгөрсөн зун МААЭШХ-ийн захирал Т. Батсүхийн хүү найз нарынхаа хамт албаны машинаар зугаалж явсан хэрэгт авсан арга хэмжээнээс харж болно. Тухайлвал хүүдээ албаны машин унуулж эрхлүүлсэн этгээдийг ХААИС-ийн ректорын тушаалаар 8-р сарын 19-нд ажлаас хуулийн дагуу халсан байдаг. Гэтэл эргэж шүүхдээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эргэж ажилдаа томилогдох дээр нь 7,3 сая төгрөгний нөхөн төлбөр авахаар болж шийдэгдсэн байдаг.

Албаны автомашиныг хувийн хэрэгцээнд унаж, ашиглаж буй хүмүүст хяналт тавьдаг, хариуцлага тооцдог хүмүүс нь Цагдаагийн алба хаагчид биш. Энэ хэргийг Төрийн өмчийн хороо нь төрийн өмчөө хуулийн дагуу унаж, ашиглаж буйд хяналтаа тавьж хариуцлага хүлээлгэх ёстой.

Мөн Төрийн албаны зөвлөл нь хууль хэрхэн хэрэгжиж буйд хяналт, шалгалтаа хийж, хариуцлага тооцох учиртай.

Ингэж төрийн нэр бариж төрийн албыг зайдагнасан бүх л этгээдүүдтэй хатуу чанд тэмцэж, гэмт үйлдлийг нь илчилж байж бусад орны нэгэн адил цэцэглэн хөгжиж хүн ард нь шударгаар хөдөлмөрлөж амьдрах боломжтой болно. Ингэхийн тулд шат шатандаа хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэж хариуцлагаа ухамсарладаг байх хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН