Нүүр хуудасМэдээ“Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээ боллоо

“Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээ боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.08.08) “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээнд оролцож буй Япон Улс, ОХУ-ын эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Энэхүү симпозиумыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний төв  болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран энэ сарын 05-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна

Хорт хавдар тэр дундаа элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ технологиудыг нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад гурван улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах хамтарсан сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв. 

ОХУ болон Япон Улсын эмч, мэргэжилтнүүд УИХ-ын даргын санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа тэмдэглээд хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, эмчилгээний шинэ арга технологид суралцах, нутагшуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. ОХУ-ын эрүүл мэндийн салбарт цөмийн анагаах ухаанд суурилсан хорт хавдрын орчин үеийн өндөр техник-технологи хэдийнэ нэвтэрсэн бол Япон Улсад дүрслэл оношилгооны технологийг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний олон аргыг амжилттай нэвтрүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд уулзалтын үеэр хэлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН