Нүүр хуудасМэдээАНУ руу нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ, АНУ-ын тээврийн аюулгүй байдлыг...

АНУ руу нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ, АНУ-ын тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа хооронд гэрээ байгууллаа. Мөн АНУ руу нислэг үйлдэх БОИНГ 787-9 Dreamliner “Мөнх хаан” агаарын хөлгөө хүлээн авчээ

Монгол Улсаас АНУ руу үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд /2024.04.26 “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар байгуулжээ. Энэхүү гэрээ нь Монгол Улс, АНУ-ын агаарын тээврийн харилцааг улам өргөжүүлэх бөгөөд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгоно. Ингэснээр шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдаж, дараа дараагийн үе шатыг богино хугацаанд амжилттай төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд МИАТ ТӨХК /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCapкомпаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авчээ. Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали, Канад улс руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэгхолын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг байна.

Мөн эдгээр ажлын хүрээнд АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас зохион байгуулсан АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай анхны цахим уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан байна. Мөн 2 дахь цахим уулзалтаа 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН