Нүүр хуудасМэдээАнхаар: 10 хүртэлх насны хүүхдийг хөтлөх, тэврэх, үүрэх хэлбэрээр харгалзаж Замын хөдөлгөөнд...

Анхаар: 10 хүртэлх насны хүүхдийг хөтлөх, тэврэх, үүрэх хэлбэрээр харгалзаж Замын хөдөлгөөнд оролцоно

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж 5 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даанхөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, Автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна.Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн Тав.

Явган зорчигчийн үүрэг:“5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд ЯВГАН ЗОРЧИГЧ НЬ ЖОЛООЧИД ХАРАГДАХ НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛАХ ҮҮДНЭЭС аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

            Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 319 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 231, орон нутагт 88 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН