НҮБ-ын хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээг хөгжүүлж хүүхдийн өсөлт хөгжил, хамгаалал, ирээдүй амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг төвлөрсөн асрамжийн үйлчилгээг халах зөвлөмж ирүүлсэн.

Энэхүү зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг сонгон “Асралт гэр бүлийн үйлчилгээг хөгжүүлэх нь” төслийг эхлүүлэн ажиллаж байна.
Төслийн хүрээнд ажилтан албан хаагчдыг чадавхжуулах 4 дэх удаагийн сургалт хэлэлцүүлгийг “Том ах эгч” ТББ-ын тэргүүн С.Энхтуяатай хамтран зохион байгуулж, дүүргүүдийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, Нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд нийт 13 албан хаагчид оролцлоо.