Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломаксыг хүлээн авч уулзлаа.

2024 онд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган манай дүүрэгт зочлон ирж, уулзалт хийж байсан. Тухайн үед хэдэн хэдэн төсөл дээр хамтран ажиллах талаар санал солилцож байсныг дуулгаад, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан АНУ-ын хотуудтай Баянзүрх дүүрэг хамтын ажиллагаа тогтоох талаар санал солилцлоо.

Хадагтай Эмма Ломакс олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэдгийг хэлсэн.