Нүүр хуудасМэдээБЗД: "ДҮНЖИНГАРАВ" худалдааны төвийн урд талын автозамыг өргөтгөх хүрээнд иргэдийн хүргүүлсэн шаардлага...

БЗД: “ДҮНЖИНГАРАВ” худалдааны төвийн урд талын автозамыг өргөтгөх хүрээнд иргэдийн хүргүүлсэн шаардлага үр дүн хүрлээ

Баянзүрх дүүргийн 26,36-р хорооны удирдлага, иргэдийн нэгдэж гарын үсгээ цуглуулан Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд “Дүнжингарав” худалдааны төвийн урд замыг засварлах биш өргөтгөх, орц гарцыг чөлөөлөх, нэвтрэх урсгалыг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын дагуу УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, холбогдох нийслэл дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллаж Иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж санал солилцлоо. Энэ үеэр

– Дүнжингарав худалдааны төвийн зүгээс өөрийн эзэмшлийн талбайгаас 6-12м татаж чөлөөлөх боломжтой талаар хэллээ

– Нийслэл, дүүргийн зүгээс хэрвээ газар чөлөөлсөн тохиолдолд дулааны улиралдаа багтаан шаардлагатай зам өргөтгөх, явган зам гэрэлтүүлгийн цогц ажлыг хийхээр боллоо

– Нэвтрэх урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шинэ зуун айлын баруун талаар нүхэн гарцыг хугацаа алдалгүй ашиглалтад оруулахаар боллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН