Нүүр хуудасМэдээБЗД: Залуу инженер тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

БЗД: Залуу инженер тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

Улаанбаатар хот төдийгүй Улсын хэмжээнд нэн шаардлагатай гүүрэн байгууламж, инженерийн байгууламж, шугам сүлжээ, архитектур зэрэг нарийн мэргэжлээр суралцах сонирхолтой Баянзүрх дүүргийн төгсөх ангийн сурагч нарт зориулж “ЗАЛУУ ИНЖЕНЕР” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Тэтгэлэг олгохдоо эссе бичлэг, макет боловсруулах зэрэг сурагчдын ур чадвар, оюун ухааны цар хүрээгээс хамаарч 4 хүртэл жилээр олгоно.

Сонирхсон Баянзүрх дүүргийн төгсөх ангийн сурагчид дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгүүлээрэй.

Инженер сэтгэлгээ, инженерчлэл улс орны хөгжлийг тодорхойлох учраас сурагч, залуусыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН