Нүүр хуудасМэдээБид байгаль хамгаалагчид үндэсний чуулган болно

Бид байгаль хамгаалагчид үндэсний чуулган болно

Дэлхийн амьтан, ургамлын дэлхийн өдрийг тохиолдуулан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагаас Төрийн ордонд Бид байгаль хамгаалагчид үндэсний чуулган болно.

Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилгоор Монгол Улсын байгаль орчны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдын ажлын үр дүнг дүгнэдэг шалгуурт үзүүлэлт, ажлын байрны тодорхойлолт, зэрэг, дэвийн онцлог, ялгарлыг тодорхойлох, ажлын байрыг аюулгүй эрсдэлгүй байлгах замаар бидний амьдралын баталгааг хангах БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН төслийг хэлэлцэнэ.

Тус чуулганыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын байгаль хамгаалагчдын холбоо ТББ, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл, STREAM, SPACE төсөл, Био хамгааллын P-53 төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН