Нүүр хуудасМэдээБОАЖЯ: Байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөллийг тооцоолж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно

БОАЖЯ: Байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөллийг тооцоолж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслөөс ЦУОШГ-т өндөр хүчин чадалтай супер-компьютерыг суурилуулж, мэдээллийг эртнээс, бодитой урьдчилан таамаглах зураглал мэдээ гаргах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд төслөөс цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг аймгийн хэмжээнд зураглан боловсруулах, гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах бэлэн байдлыг эртнээс хангуулах зорилгоор Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүллээ.

АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах зорилгоор Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймгуудад 2021-2028 онд хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд ЦУОШГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнтэй хамтран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, ган, зуд зэрэг цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээ, төлөв байдлыг нийгэм эдийн засгийн суурь мэдээтэй холбож, нөлөөллийн урьдчилсан мэдээ гаргах, түүнийг ашиглан эртнээс арга хэмжээ авах, санхүүжүүлэх арга зүйг боловсруулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН