Нүүр хуудасМэдээБОЛОВСРОЛЫН ЯАМ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа ОУ-ын Монголч...

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа ОУ-ын Монголч Эрдэмтдийн XIII их хурал наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд болж байна

Олон улсын Монголч Эрдэмтдийн XIII их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо эрхлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архивын Ерөнхий газар, Шинжлэх Ухааны Академи, Чингис хаан үндэсний музей, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль хамтран зохион байгуулж байна.

Олон Улсын Монголч Эрдэмтдийн их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болж хөгжсөн гэж үздэг. Нийт 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4 мянга орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3 мянга гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлжээ.

Энэ удаагийн хуралд АНУ, ИБУИНХАУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 улсын 546 эрдэмтэн оролцож байна. Тэд Монголын түүх судлал, Монгол хэл судлал, Монголын Археологи судлал, Монголын соёл урлаг, утга зохиол судлал, Монголын угсаатан зүй, уламжлалт мэдлэг ухаан судлал, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлал гэсэн зургаан салбар хуралдаанд нийт 531 илтгэл хэлэлцүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН