Нүүр хуудасМэдээБОЛОВСРОЛЫН ЯАМ: Нэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний дотор 100...

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Нэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байна

Боловсролын Ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар нар энэ жилийн нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн хангалтын талаар мэдээлэл өглөө.

Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендерийг зарласан. Нэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байна.

Харин 2-5 дугаар ангийн сургалт өмнөх жилийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул өмнөх жилүүдийн сурах бичгийн нөөц хангалттай байгаа юм. Гэсэн хэдий ч сурагчдын тоо сургуулиудын хувьд жил бүр харилцан адилгүй өөрчлөгддөг тул сурах бичгийн хүрэлцээ муутай зарим сургуульд нөөцөөс шилжүүлэн хуваарилах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир онцоллоо.

Мөн 6-12 дугаар ангийн сурах бичгийн түрээсийн нөөцөөр нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Үлдсэн хэрэгцээг хангах зорилгоор 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендерийг зарлаж, хэвлэх, түгээх ажлыг үргэлжлүүлж байна. Ингэснээр сурах бичгийн хангалт 85 хувьд хүрэхээр байна.

Түүнчлэн зарим сургуульд сурах бичгийг сугалаагаар олгосон гэх санал, гомдол ирсэн талаар мэдээлэл гарсан ч энэ нь үндэслэлгүй болохыг Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН