17 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 14:24:23
Нүүр хуудас Нийтлэл Бэлдэж бэлдэж Ковидоо тавиад туучихлаа... Одоо үнэнээ хэлээ Засгийн газар минь...

Бэлдэж бэлдэж Ковидоо тавиад туучихлаа… Одоо үнэнээ хэлээ Засгийн газар минь…

Асуудлаа бодитоор харая хэдүүлээ…

Ковидоо алдчихлаа бүүр тавиад туучихлаа. Одоо сүржигнэхгүй зүгээр асуудалтайгаа бодитоор нүүр тулъя.

Халдварын тоо өдөрт мянга шүргэж түүнтэй хавьтал болсон хүн багаар бодоход 8000 давж байгаа.

Шинж тэмдэг илэрлээ, хавьтал болчихлоо гээд шинжилгээ өгөх газар ч алга авах хүн ч алга. Халдвар нь батлагдчихлаа тоож байгаа өрхийн эмнэлэг ч алга. Өөрсдөө гүйж хөөцөлдөж байж ЭМЯ-наас хүргэж байгаа өнөөх үнэтэй эмчилгээгээ нь энэ.

4 сая байтугай 40 мянган төгрөг хүрэхгүй 10 хоногийн эмчилгээ…

Цар тахал гэж сүржин зарлаж ард түмнээ бүхэлд нь айдаст автуулчихаад яг халдвар авчихсан хүнээ тоохгүй гэр бүл үр хүүхэдтэй нь орхичихоор яг айх ёстой ЮУ ҮГҮЙ ЮУ гэдэг эргэлзээ үүслээ.

Үнэхээр цар тахал аюул гэж үзэж байгаа юм бол яагаад халдварыг хумихад анхаарч хөл хорио тогтоохгүй, халдвартай иргэдээ тусгаарлахгүй нийгмийн дунд орхив.

ЭСРЭГЭЭРЭЭ ЭНГИЙН ХАНИАД ЮМ БОЛ АРД ИРГЭДЭЭ АЙЛГАЖ ХЭДЭН САР АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙНХЭЭ ХООЛОЙГ БООМИЛЖ ХЭДЭН САЯЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА ХЭМЭЭН ЦУУРЧ ТАРХИЙГ НЬ УГААВ.

Өнөөдөр асуудал халдварыг нэгэнт тогтоож чадахгүй хэмжээнд хүрсэн нь бодит байдал. Өнөөдөр эсвэл маргааш өвдөх нь үнэндээ цаг хугацааны л асуудал болчихлоо.

Тиймээс асуудалтайгаа бодитоор нүүр тулж ард түмэндээ урьдчилан өөрийгөө халдвар авсан тохиолдолд хэрхэн эмчилж хэрхэн даван туулах талаар бодит мэдээллийг дэс дараалалтай өгч эхэлмээр байна.

Иргэн бүрийг тусгаарлаж эмчилж чадахгүй гэдгээ, ковидыг эмчилж байгаа бодит зардлаа, нэгэнт халдварыг алдчихсан учраас иргэд бодит үнэнтэй хэрхэн нүүр тулах ёстойг хэл…

УОК, ЭМЯ-наас гаргасан эмчилгээний багцаа иргэн бүртээ тараа…

Хөнгөн хэлбэрээр шинж тэмдэггүй өвдөж байгаа бол гэртээ энэ багцаа хэрэглээд өөрсдөө эдгэе.

Зөвхөн хүндэрсэн, амьсгал нь боогдсон хүмүүсээ эмнэлэгтээ хүлээж ав.

Засгийн газар онцгой комисс нь бодит байдалтай уялдсан оновчтой шийдвэрээ гарга.

Тэгэхгүй бол эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй эмч нар нь цөхөрч уналаа. ЭМЯ-наас хөл хорио тавиад өгөөч гэж гуйгаад дийлээгүй. Харин үр дүн нь энэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан нь халдвар хавьтлынхаа хүрээг хумьж, иргэн бүрт хүрч ажиллах ачааллаа дийлэхгүй, нөгөө талд иргэд нь учраа олохгүй сандарцгааж байна.

Эцэст нь иргэн та өөрөө л эрүүл мэнд, амь насаа хамгаалах нь. Халдвар авчихлаа гэхэд өнөөдөр таныг хэн ч тоож харахгүй байгаа нь бодит үнэн.

Бодлогогүй төр, уялдаа холбоогүй шийдвэр, хүчин чадал нөөц бололцоогүй эрүүл мэндийн салбар.

Уг нь бол Монголчууд 3-хан сая…

Ковидтой нүүр тулахад НЭГ жил бэлтгэсэн гэхэд арай л ЖУЛЬ байна даа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН