Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой өдөрлөгийн нэг “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Энэ арга хэмжээ “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”-д ирэх сарын 12-ны өдөр болно. Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, бүргэдээр ан бариулах шувуулахуйн үзүүлбэрүүдийг тус тус үзүүлэх юм байна.