21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:55:10
Нүүр хуудас Нийтлэл ВАКЦИНЫ 2 ДАХЬ ТУНГАА АВСАН ИРГЭДЭД ЯМАР БОЛОМЖ НЭЭГДЭХ ВЭ

ВАКЦИНЫ 2 ДАХЬ ТУНГАА АВСАН ИРГЭДЭД ЯМАР БОЛОМЖ НЭЭГДЭХ ВЭ

Вакцин бол дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулах хамгийн зөв бөгөөд оновчтой арга.

Тийм ч учраас дэлхий нийтээр вакцинжуулалт эхэлж коронавирусын эсрэг дархлаатай болохоор хичээж байна.

Монгол улс ч үүнээс хоцорсонгүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотод вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн

  • 73.6% буюу 841,712 нь I тунд,
  • 41.4% буюу 473,430 нь II тунд хамрагдаад байгаа юм.

Вакцины 2 дахь тунгаа авсан иргэд нийт хүн амын 50 хувьд хүрээгүй байгаа нь хангалттай тоо биш. Тиймээс иргэд өөрсдийн болон гэр бүл, нийгмийн эрүүл мэндийн төлөө хариуцлагатайгаар дархаажуулалтдаа хамрагдах нэн шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байна.

Тэгвэл хариуцлагатай иргэн байж вакцины 2 тунгаа хийлгэсэн иргэдэд Засгийн газраас 50 мянган төгрөгний урамуулал олгож буй. Мөн вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд нийгмийн олон үйлчилгээ нээлттэй байх зохицуулалтыг хийж байна.

тэгвэл та вакцины 2 дахь тунгаа авсанаар ямар боломжуудыг өөртөө нээх вэ?

  • 5-р сарын 8-наас эхлэн үйл ажиллагаа нь нээгдэх албан байгууллагаар зөвхөн вакцинд хамрагдсан иргэд чөлөөтэй үйлчлүүлэх журам гарна. Вакцинд хамрагдсан иргэдэд тусгай “QR” код олгож иргэд түүнийгээ уншуулан үйлчилгээ авна.
  • Вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоногоос багагүй хугацаа өнгөрсөн иргэд тавдугаар сарын 22-ноос хойш хөдөө орон нутагт зорчих боломж нээгдэнэ.
  • Вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдэд олгох 50 мянган төгрөгийн урамшууллыг авна.
  • Вакцины хоёр дахь тундаа хамрагдсанаар иргэд “PCR” шинжилгээ өгөхгүй, гадаадаас ирсэн бол тусгаарлагдахгүй байх боломжтой болно.
  • Вакцины хоёр тунд хамрагдсан хүн халдвар зөөвөрлөгч, дамжуулагч болох эрсдэл маш бага. Тиймээс та бусдад халдвар тараана гэж айх айдасгүй болно.
  • Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүст вакцины гэрчилгээ олгоно. Та https://vis.health.gov.mn/ сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авна.
  • Хамгийн чухал нь та халдвар авах эрсдэлгүй болно. Халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчлөнө.

БНХАУ-ын Синофарм компанийн “Vero Cell” вакцины татан авалт хэвийн үргэлжилж байгаа. Улс даяар иргэдээ давтан тунд нь хамруулахад хангалттай хэмжээний нөөц байгаа гэж Засгийн газраас мэдээлсэн.   

Монгол улсын Засгийн газар 5 сарын 22 хүртэл нийслэлийн 900 мянга гаруй иргэн, хөдөлгөөнт оршин суугч 200 мянга гаруй нийт 1,14 сая хүнийг вакцины хоёр тунгаар бүрэн дархлаажуулна. Иргэдийн идэвх өндөр байвал зургадугаар сарын 1 гэхэд нийслэлчүүдийг бүрэн дархлаажуулж дуусна гэж тооцож байгаа юм.

    Тэгэхээр улс орон даяараа дархлаажуулалтаа цагтаа авч вакциндаа хамрагдаж чадвал бид цар тахлаас илүү эрт ангижрах үүд хаалга нээгдэж байгаа хэрэг.

тиймээс иргэний үүргээ ухамсарлаж хариуцлагатайгаар дархлаажуулалтандаа хамрагдахыг уриалж байна. бид цар тахлыг хамтын хүчээр даван туулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН