4.1 C
Ulaanbaatar
Пүр, 23 9 сар 2021 22:24:04
Нүүр хуудасМэдээГадаад харилцааны сайд БНАСАУ-д айлчилж байна

Гадаад харилцааны сайд БНАСАУ-д айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гын урилгаар энэ сарын 3-6-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Д.Цогтбаатар сайд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийнэ.

Энэ жил Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНАСАУ-д 2010 онд, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад 2015 онд айлчилж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН