Нүүр хуудасМэдээГал түймрийн дуудлага 30% өсчээ

Гал түймрийн дуудлага 30% өсчээ

Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид 2022 оны хоёрдугаар сарын 20-27-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд гал түймрийн 40 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилласан байна. Энэ хугацаанд нэг тэрбум 235 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Харин гал түймэрт хоёр иргэн өртөж нас барсан байна. 2021 он болон 2022 оны дуудлагыг харьцуулвал гал түймрийн дуудлага 30.4 хувиар өссөн дүнтэй, аврах ажиллагааны дуудлага 25 хувиар мөн өссөн гэдгийг НОБГ-аас мэдээллээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН