“Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарыг чадавхжуулах” Хангайн бүсийн сургалтыг Хөвсгөл аймагт 2024 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хангайн бүсийн сургалтад Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Эрдэнэт, Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга нар, тэтгэвэр, тэтгэмжийн байцаагч, эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, сумдын эрүүл мэндийн төвийн эмч, байцаагч зэрэг 60 гаруй албан хаагчид танхим болон цахимаар оролцож байна.
Сургалтаар даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт болон Эрүүл мэндийн магадлалын зөвлөлтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, мэдээ мэдээллээр хангах анхан шатны эмч нарыг чадавхжуулах юм.
Бүсчилсэн сургалтыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын санхүүжилтээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.
Эрүүл мэндийн магадлалын зөвлөлөөр 2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон 102,446 даатгуулагч, хүн байна.