Нүүр хуудасМэдээГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 30 ширхэг нарны зайн хураагуур бүхий...

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 30 ширхэг нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлгийг байршууллаа

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны 3.4.6.7.8.9.10.11.12.13 дүугаар хэсгийн иргэд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Чинзоригт гэрэлтүүлэггүй гудамжуудад гэрэлтүүлэг тавиулах хүсэлтийг бичгээр уламжилсан.

Гэрэлтүүлэггүйн улмаас орой үдэш явахад: Нохой дайрах Хальтарч гулгаж бэртэх Иргэд хогоо ил задгай хаях Хүмүүс олноор цугларч архидан согтуурах Ахмад настан болоод сургууль цэцэрлэгийн бага насны хүүхдүүд гэмт хэрэгт өртөх үйлдэлүүд гарч болзошгүйг харгалзан үзэж Иргэдийнхээ хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гудамжны гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж гэрэлтүүлэг тавих боломжгүй, өндөр хүчдэл унадаг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй гэрэлтүүлэггүй гудамжуудыг олж илрүүлэн 1500 watt бүхий 5,5 м өндөртэй нарны зайн хураагуур бүхий 30 гэрэлтүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байршууллаа.

Нарны зайн гэрэлтүүлэг тавихад гэрэлтүүлэгчийг хулгайлах нь энгийн үзэгдэл шахуу болсон, дахин хөрөнгө төсөвлөж шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг асуудлыг иргэдтэйгээ хамтран шийдвэрлэх буюу гэрэлтүүлэг тавигдсан гудамжны харалдаа айлууддаа гарын үсэг зуруулан хүлээлгэн өгч шийдвэрлэлээ. Тус 30 гэрэлтүүлэг тавигдсанаар нийт насанд хүрсэн 315 иргэн, тэдгээрийн сургууль цэцэрлэгийн насны 617 хүүхэд багачууд аюулгүй тайван зорчих, амьдрах боломжоор хангагдаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН