Нүүр хуудасМэдээГ.Занданшатар Жэжүгийн индрээс Монгол Улс  бүс нутгийн стратегийн итгэлцлийн гүүр  гэдгийг онцоллоо

Г.Занданшатар Жэжүгийн индрээс Монгол Улс  бүс нутгийн стратегийн итгэлцлийн гүүр  гэдгийг онцоллоо

Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү аралд болж  буй   Жэжүгийн Энх тайван, хөгжил цэцэглэлтийн 21 дэх форумын гол арга хэмжээ болох “Дэлхийн удирдагчдын хуралдаан”-д Монгол Улсын 34 дэх  Ерөнхий сайд  Гомбожавын Занданшатар оролцож, Монгол Улсын хөгжлийн ирээдүй, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.

 Г.Занданшатар  Жэжү форумын индэр дээрээс Монгол Улсыг зөвхөн байгалийн баялагтай орон гэх уламжлалт ойлголтоос давж, бүс нутгийг холбосон стратегийн түнш, итгэлцлийн гүүр, хамтын ажиллагааны зангилаа төв болох боломжтой гэдгийг танилцууллаа.  Дэлхийн хэмжээний удирдагчдад  Монгол Улсын байр суурь, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танилцуулсан нь  Г.Занданшатарын олон улсын түвшин дэх оролцоо, хүлээн зөвшөөрөгдөх чадвар өсөн нэмэгдэж буйг харуулж буй хэрэг юм.  

“Хуваагдмал дэлхий дэх хамтын ажиллагааг дахин бүтээх нь” сэдвийн дор болсон энэхүү хуралдаанд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Австралийн Гадаад хэргийн сайд асан Гарет Эванс, Индонезийн Ерөнхийлөгч асан Сусило Бамбанг Юдхойоно, Японы Ерөнхий сайд асан Хатояма Юкио, Германы Шадар канцлер асан Филипп Рөслер зэрэг олон улсын нэр хүндтэй удирдагчид оролцсон нь форумын ач холбогдлыг улам тодотгож байна.

Мөн форумын үеэр Г.Занданшатар БНСУ-ын дотоод, гадаад мэдээг олон улсын түвшинд түгээдэг, бүс нутгийн мэдээллийн орчинд өндөр нөлөөтэй Ёнхап агентлаг Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг онцлон ярилцсан  байна. Тэрбээр, Монгол Улс зөвхөн түүхий эд экспортлогч орон бус, харин боловсруулалт, технологи, инновац, хүний нөөцөд тулгуурласан эдийн засгийн шинэ загвар руу шилжиж байна.  Монгол Улс Зүүн Хойд Ази, Төв Ази, Евразийн бүс нутгийг холбосон стратегийн зангилаа байрлалтай бөгөөд энэхүү давуу талаа эдийн засаг, худалдаа, ложистик, эрчим хүчний хамтын ажиллагааны бодит боломж болгон ашиглах шаардлагатай гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН