Нүүр хуудасМэдээДамбын Хишигээгийн Хөшигийн хөндийн 500 га газрыг төр авч чадах уу?

Дамбын Хишигээгийн Хөшигийн хөндийн 500 га газрыг төр авч чадах уу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ хэсэгт дэд бүтцийг өргөжүүлж, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Харин энэ мэдээллийн сургаар Хөшигийн хөндийд газар авч, нөхөн төлбөр нэхэж байгаа тухай шүүмжлэл байнгын хорооны хуралдаанаар өрнөсөн. Үүний нэг жишээ нь, Дамбын Хишгээ гэдгээрээ олонд танигдсан Д.Хишигжаргал 500 га газар авчээ. Үүнийг нь УИХ-ын гишүүд шүүмжилж, газрыг нь улсын мэдэлд авах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Батлут нарын гишүүдээс эхлээд асуудалд шүүмжлэлтэй хандаж, төр газраа буцаагаад авах хэрэгтэй гэж байгаа бол Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч Д.Оюунхорол Д.Хишигжаргал төртэй хамтарна гээд боломжийн төсөл барьчихсан явна лээ гэх ухааны мэдээлэл өгч байгаа юм.

Б.ЭНХБАЯР: Дамбын Хишигээ гэж нөхөр Хөшигийн хөндийд том газар авчихаад одоо газраа улсад шахаж байгаа гэж ойлгосон. Улсын төсвөөс энэ нөхөрт мөнгө өгөх юм уу. Хэчнээн га газар авчихаад хэдэн төгрөгөөр улсад зарах гээд байгаа юм бэ. Төрийн газрыг буцаагаад төрд нь шахаж болохгүй л дээ.

Д.БАТЛУТ: -500 га газар авчихаад зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй бол буцааж хураах хуулийн зохицуулалттай биз дээ. Хуульд нийцүүлэх үйл ажиллагаа явуулж болох боломж харагдаад байна. Газар аваад түүнийгээ буцаагаад төрд зардаг бизнес бий болгочихсон байна шүү дээ. Тэндээ байшин барьсан юм уу, хашаа хатгасан юм уу. Үгүй бол хураах хэрэгтэй биш үү.

Д.ОЮУНХОРОЛ: Нийт 31 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Үүн дээр Дамбын Хишигжаргалын 500 га газар бий. 41 хэсэгт авсан газар нь нийлээд 500 га юм билээ. Гурван шатны шүүхийн шийдвэр Д.Хишигжаргалын талд гарсан байдаг. Бидэндтэй уулзаж асуудлаа танилцуулсан. Засгийн газраас баталсан ерөнхий төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа уялдуулж ажиллана гэсэн саналаа илэрхийлсэн. Залуучуудын хот байгуулахад оролцох боломжтой гээд боломжийн төсөл боловсруулчихсан юм билээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН