Нүүр хуудасМэдээДархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгууд хөдөлгөөний хязгаарлалт хийлээ

Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгууд хөдөлгөөний хязгаарлалт хийлээ

Улаанбаатар чиглэлд зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн тодорхой журмаар хязгаарлах болсон талаар Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас мэдээлжээ. 

Вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэд, автомашинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрэх аж. 

Мөн Хэнтий аймаг гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. 

Мөн Сүхбаатар аймаг Улаанбаатараас тус аймаг руу ирэх, Улаанбаатар руу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоож хяналт тавьж ажиллахыг аймгийн шуурхай штабт үүрэг болгосон байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН