Нүүр хуудасМэдээДолоон машин мөргөсөн Ч. Маралмаад хилээр гарах хориг тавьлаа

Долоон машин мөргөсөн Ч. Маралмаад хилээр гарах хориг тавьлаа

Урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмааг хилийн хориг тавьжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт буюу аравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн байна.

Шүүх хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Сануулахад, осол гаргасан 29 настай дээрх иргэн нь жолооны курс төгсөөгүй, жолооч биш гэдэг нь тогтоогдсон бөгөөд тэрбээр найз залуугаа согтуугаар жолоо бариулахгүйн тулд түүний төрсөн ахынх нь машиныг унаж осол гаргасан тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН