16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 14:47:07
Нүүр хуудасМэдээДорнод аймагт 20 айлын үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ

Дорнод аймагт 20 айлын үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 20 айлын 100-гаад үхэр яс сөнөрөх өвчнөөр үхсэн байна. 100 орчим үхрийн дийлэнх нь саалийн үнээ байжээ. Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн талхлалтаас үүдэлтэйгээр ургамлын бүтцэд өөрчлөлт орж, мал өвс ургамлаас хангалттай шим тэжээлээ авч чадахгүй болсноор яс сөнөрөх өвчин тусдаг.

Яс сөнөрөх өвчин зонхилон гарч байгаа Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумдад судалгаа хийж үзэхэд зарим төрлийн ургамал огт ургахгүй болж, ашиг шимт байдал, агуулагдах эрдэс бодис нь алдагдаж багассан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Малчдын дунд бэлчээр сэлгэх ойлголт мартагдаад удаж байгаа. Нөгөөтэйгүүр малын тоо толгой эрс нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг хүний буруу аж байдалтай шууд холбоотой гэдгийг мэргэжилтэн тодотгож байна. Баянтүмэн сумын бэлчээрийн даац, талхлалтад судалгаа хийх ажлыг эхлүүлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН