Нүүр хуудасМэдээДШ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Төлөвшил, сорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион...

ДШ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Төлөвшил, сорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас Хуульчдын холбоотой  хамтран 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Төлөвшил, сорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эл хэлэлцүүлэгт захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шүүгч нар биечлэн болон цахимаар оролцсон юм.

Хэлэлцүүлгийн илтгэгчээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиунаа нар оролцож, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, шийдэл” сэдвийн дор ярилцав.

Мөн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд: Хуульч, өмгөөлөгчдийн оролцоо” сэдвээр Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Б.Анхбаяр, “Захиргааны  процессын эрх зүйн гомдол уу, эсвэл нэхэмжлэл үү”  сэдвээр Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор С.Эрдэнэболор  нар илтгэл танилцуулсан юм.

Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй бөгөөд энэ удаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, шийдлийн талаар тогтож хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН