Нүүр хуудасУлс ТөрДээд шүүхийнхэн халдвар аваад Ерөнхийлөгчтэй манатай...

Дээд шүүхийнхэн халдвар аваад Ерөнхийлөгчтэй манатай…

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах үндэслэлийг ард нийтэд мэдээллэж, удаа дараа мэдэгдэл гаргасан. Харин үүнийгээ баталгаажуулж Улсын дээд шүүхийн шүүгчдэд үндэслэлээ танилцуулах гэсэн боловч хүлээн авсангүй.

Үүнийг Улсын дээд шүүхэд хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүй гэж мэдэгдээд авлаа. Тодруулбал, Улсын дээд шүүхээс өгсөн мэдээлэлд:

“Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв” гэж байгаа юм.

Ямартай ч ийм шалтгаанаар төрийн тэргүүний танилцуулгыг хүлээж авсангүй. Тэгэхээр Улсын дээд шүүхийнхэн ковид халдвар аваад хэцүүхэн байдаг, харин МАН-ынхан олноороо цуглаад хэвлэлийн хурал зарлаж болоод байдаг. Асуудал ч хоёр талтай байх юм даа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН