-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 04:00:01
Нүүр хуудас Мэдээ Д.Ганзориг: Нийгмийн олон янзын давхаргаас ирж байгаа цэргүүдийг нэг жилийн дотор засаж...

Д.Ганзориг: Нийгмийн олон янзын давхаргаас ирж байгаа цэргүүдийг нэг жилийн дотор засаж хүмүүжүүлэхэд хүндрэлтэй байна…

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдлаа. 

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийн хэлсэн үг олны анхаарлыг татав. Тэрбээр нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдийг цэргийн алба хүмүүжүүлж чадахгүй байгаа гэх утга бүхий тайлбарыг хэлсэн нь олны дургүйцлыг хүргээд байна.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Өнгөрсөн хугацаанд буюу 2016-2020 оны хооронд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нийт 62 гарсан байна.

Зэвсэгт хүчинд орж ирж байгаа залуус нийгмийн бүх давхрагаас ирдэг. Амьдралд золгоход хүндрэлтэй газраас ч ирж байдаг. Энэ бүхэнтэй бид жилийн хугацаанд ажиллаад, засаад явуулахад хүндрэлтэй.

Сэтгэл зүйчийн хувьд яг энэ салбарт ажиллахаар төгссөн нэг хүн байдаг. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт байдаг. Бусад нь тодорхой хэмжээнд дамжаа дүүргэсэн албан тушаалтнууд байдаг.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа даамжирч ужгирсанд дөжирчихсөн юм байна гэдэг дүгнэлтийг Д.Ганзориг даргын ярианаас харж байна. Таны хэлж байгаа тоонууд бүгд зөрүүтэй байна.

ХЭҮК-оос бидэнд ирсэн мэдээлэлд 2018 оноос хойш 12 удаагийн гэмт хэргийн 10 нь хүний амь нас хохирсон гэж байна. Гэтэл цагдаагийн байгууллагаас 17 гэж байна. Чухам хэд юм бэ.

Дүрмийн бус харилцаа, хүчирхийлэл, цэргүүдээс хувийн дансандаа мөнгө авах, хувийн шугамаар албадан хөдөлмөр эрхлүүлэх, цэргийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэг удаа дараа гарч байсан боловч үүнийг цэргийн нууц гэдгээр мэдээлдэггүй. Эсвэл хохирогчийг дарамтлаад хэргийг дарагдуулдаг. Ийм байхад яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ.

Би Д.Ганзориг генералыг өөрөө ч хариуцлага хүлээх нөхцлөө бүрдүүлсэн гэж харж байна.

Сая амиа алдсан байлдагчийг үхэлд хүргэсэн алба хаагч өмнө нь удаа дараа цэргийн сахилгыг зөрчиж, цэргүүдээс хувийн дансаараа мөнгө авч, ажлын байранд архидан согтуурч байж. Та үүнийг мэдэж байсан уу. Яагаад арга хэмжээ авалгүй хоёр жилийн хугацаанд цалингийн 20 хувийг хассан юм бэ. Үүнээс бол та өөрөө хариуцлага хүлээх ёстой.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Дөжирсөн асуудал байхгүй. Бид гарцаа хайж байгаа. Дүрмийн бус харилцааны тухайд бид дорвитой алхмууд хийгээд явж байгаа.

н.Гялбуужамц гэдэг хүн 2017 Батлан хамгаалын сургуулийг муу дүнтэй төгсөх гэж байгаад 2019 онд нөхөн төгссөн. Салаан захирагчаар томилдоод өнгөрсөн онд цалингийн хувиар шийтгүүлж байсан. ЗХЖШ-аас гуравдугаар сарын 2-нд тухайн ангид шалгалт орж энэ асуудлыг шийд гэдэг үүрэг өгсөн байсан. КОВИД-ын нөхцөл байдлаас болоод энэ асуудал яалт ч үгүй хугацаа алдсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН