Нүүр хуудасНийгэмД.Сосорбарам: Х.Баттулга ардчилал, эрх чөлөөг АН-аар нь устгах ажиллагааг гүйцэтгэж байна

Д.Сосорбарам: Х.Баттулга ардчилал, эрх чөлөөг АН-аар нь устгах ажиллагааг гүйцэтгэж байна

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа Сонгуулийн тухай хууль, хүний эрх, АН-ын дүрмээ зөрчсөн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн УИХ-д намын нэрийн өмнөөс нэр дэвшиж, нэрийн жагсаалтад орох дүрмийг зөрчсөн. Сонгуулийн тухай хуулиар ч нэр дэвшилтийг ийнхүү зохицуулсан. Гэтэл АН-ын ҮБХ-ны хуралдаанаар нэр дэвшүүлэгчдийг тодруулахдаа  АН-ын бус ҮБХ-ны гишүүн биш хүмүүсийг нэр дэвшүүлж, жагсаалтад оруулсныг АН-ын гишүүд албан ёсоор эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэд мөн СЕХ-нд гомдол гаргаж, иргэний эрх зөрчиж байгаа учраас Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны 100 гаруй гишүүн санал нэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

МУГЖ Д.Сосорбарам “Сонгуульд улс төрийн намыг төлөөлж нэр дэвшинэ гэдэг бол маш хариуцлагатай асуудал. Намынхаа үзэл баримтлалыг илэрхийлж чадах нэр цэвэр, мэдлэг боловсролтой хүмүүс шалгарах ёстой. Гэтэл АН-ын нэр дэвшигчдийг хараад харамсах сэтгэл төрж байна. Гаднын улс оронд нэр дэвшигчдээ хэрхэн тодруулдаг талаар бид өмнө нь намынхаа удирдлагуудад хэлж байсан. Сонгуулийн маргаашнаас Сонгон шалгаруулах хороонд дөрвөн жилийн хугацаанд нэр дэвших хүмүүсийн жагсаалт дээр ажиллаж байдаг. Ингээд сонгуулийн өмнө нэр дэвших хүмүүс нь ил тод тодорхой болдог. Үүнийг олон удаа хэлж байсан ч авч хэлэлцээгүйн гор одоо энэ байдалд хүргэж байна. Барууны зарчим баримталж байгаа АН ил тод бус, фракциудын шахааны хүмүүсийг нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаанд оруулж ирж хуувилдааны зарчмаар тодруулж болохгүй. Ардчилал, эрх чөлөөг АН-аар нь устгах ажиллагааг Х.Баттулга гүйцэтгэж байна. Энэ хүн намын гишүүнчлэлээ сэргээгээгүй. ҮБХ-ны гишүүн биш. ҮАБ, тусгаар тогтнолд занал хийлсэн үйл явдал болж байна. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан хүчний холбооны хуралд оролцохдоо би асууж байсан.  Г.Дэнзэн,  Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ-д нэр дэвшүүлэх юм уу гэж асуусан. Мөн Л.Мөнхбаясгалан гэж сэтгүүлч гэнэт тооноор ч юмуу, хаяагаар ч юм орж ирээд нэр дэвшиж байна. ҮБХ-ны гишүүн биш 38 хүн нэр дэвшихээр орж ирсэн. Үүнийг хуулийн байгууллагуудад хандана. Х.Баттулга гэдэг хүн АН-аас татгалзсан. Буцаад намын эрхээ сэргээсэн эсэх нь тодорхойгүй. Н.Алтанхуяг нам байгуулаад явсан. Намаа яасан эсэх нь тодорхойгүй.  Ж.Батзандан, С.Ганбатаар нар байна. Эдгээр хүмүүст ороогүй, гараагүй нам гэж байхгүй” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН