Нүүр хуудасМэдээД.Тогтохсүрэн: Гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулиа батална

Д.Тогтохсүрэн: Гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулиа батална

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг болон АН-аас ирүүлсэн үндсэн гурван саналыг хэлэлцсэн байна. Тодруулбал, бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр эцэслэн батлах шийдвэрт хүрсэн байна. Мөн АН-аас ирүүлсэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх болон сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг дэмжсэн гэдгээ мэдэгдлээ. Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн яриаг хүргэе.

Д.Тогтохсүрэн: “МАН-ын бүлэг нэгдүгээрт, гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулиа баталж дуусгая гэдэг дээр 100% тогтсон. АН-аас тавьж байгаа 3 санал байгаа. Энийг нэг бүрчилж хэлэлцсэн. Нэгдүгээрт Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг өөрөө шийдвэрлэнэ гэдэг заалт байгаа энийг бүлгийн гишүүд дэмжсэн. Цаашид Засгийн газрыг бие дааж шийдвэрээ гаргаж ажиллахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Тийм учраас энэ саналыг дэмжиж байгаа. Хоёр дахь санал нь сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой санал байгаа. МАН-ын бүлэг хуралдаад санал хураагаад олонхи нь сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэдгийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл пропорциональ, мажортарийн хосолсон хэлбэртэй байна. Гэхдээ энэ саналыг 2024 оноос хэрэгжүүлье гэж тогтсон. АН-аас өгсөн гурав дахь санал нь Ерөнхийлөгчийг Парламентаас сонгох. Энэ саналын хувьд бүлэг эцсийн шийдвэрийг гаргаагүй. Өнөөдөр, маргааш зөвшилцөл үргэлжилнэ. Тийм учраас зөвшилцлийн ажлын хэсэг дээр энэ асуудлаар дахиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Гуравдугаар асуудлаар ярих нь зүйтэй гэж үзсэн учраас Зөвшилцлийн ажлын хэсэг дээр дахиж ярь, шаардлагатай гэвэл гурав дахь, дөрөв дэх өдрөөс дахиад бүлэг хуралдаж энэ асуудлаар дахиж ярья гэж шийдээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг нээлттэй үлдээлээ” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН