20 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 15:45:24
Нүүр хуудас Мэдээ Ж.Байгалмаа: Хөл хорио тогтоох саналаа байнга өгч байгаа...

Ж.Байгалмаа: Хөл хорио тогтоох саналаа байнга өгч байгаа…

Олон улсын практикт халдварын тархалтын дөрвөн үе шат байна гэж ангилаад байгаа. Тодруулбал, Эхний шат нь халдвар бүртгэгдээгүй, хоёр дахь гадаадаас зөөвөрлөгдсөн, гурав дахь нь голомтолсон буюу тодорхой байршлуудад халдвар бүртгэгдсэн, дөрөв дэх шат нь хүн амын дунд халдвар өргөн тархсан хэмээн ангилж байна.

Улаанбаатар хотын хувьд хүн амын дунд халдвар өргөн тархсан гэж үзэж байгаа бөгөөд энэ үед авах хамгийн гол хариу арга хэмжээ бол хөл хорио тогтоох юм. Бид мэргэжлийн байгууллагын хувьд хөл хорио тогтоох, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шаардлагатай гэсэн саналаа тогтмол өгөөд явж байгаа… гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН