Нүүр хуудасМэдээЗуны оргил ачааллын үеэр Монгол, Солонгосын талаас 7 хоногт 54 удаагийн давтамжтай...

Зуны оргил ачааллын үеэр Монгол, Солонгосын талаас 7 хоногт 54 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр төлөвлөжээ

Жил бүр Монгол улс, БНСУ-ын Засгийн газрын хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг хийж өргөжүүлэх, боломж нөхцөлийг нэмэгдүүлж байгаа бөгөөд 2024 оны 02-р сард сүүлийн хэлэлцээ, уулзалт болсон юм.

2024 оны олон улсын зуны тогтмол нислэгийн цагийн хуваарьт тусгагдсан БНСУ-ын чиглэл, давтамж /2024.03.31-2024.10.27/

ЧиглэлДолоо хоногт нислэг гүйцэтгэх ДавтамжАгаарын тээвэрлэгчАгаарын тээвэрлэгчийн давтамж /max/
1СөүлЗорчигч тээвэр /2023 онд 38/ 2024 онд 54МИАТ23
Аэромонголиа5
Кореан Эйр8
Ашиана Эйрлайнс5
Жежү Эйр7
Твэй Эйр4
Ачаа тээвэр 1Эйр Инчеон1
2Бусан/2023 онд 6/ 2024 онд 11МИАТ4
Изинис Эйрвэйз2
Эйр бусан2
Жежү Эйр3
3Чонжу4Изинис Эйрвэйз2
Аэро К2
4Дэгү3Твэй Эйр3

Зуны оргил ачааллын үед Сөүл чиглэлд 2023 онд Монголын талаас 2 агаарын тээвэрлэгч, Солонгосын талаас 4 агаарын тээвэрлэгч 7 хоногийн нийт 38 удаагийн давтамжтай нислэг гүйцэтгэжээ. 2024 оны зуны нислэгийн батлагдсан цагийн хуваарьт оргил ачааллын үед Монголын талаас 2 агаарын тээвэрлэгч, Солонгосын талаас 4, агаарын тээвэрлэгч 7 хоногт нийт 54 удаагийн давтамжтай нислэг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

2024 онд Монголын талаас “МИАТ” ТӨХК 7 хоногт 4 удаагийн давтамжтай, “Изинис Эйрвэйз” ХХК 7 хоногт 2 удаагийн давтамжтай, Солонгосын талаас Эйрбусан компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай, Жежү Эйр компани 7 хоногт 3 удаагийн давамжтай Бусан чиглэлд тус тус хуваарьт нислэг гүйцэтгэхээр цагийн хуваариа батлуулжээ.

2024 онд шинээр Солонгосын “Аэро К” компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай, Монголын талаас “Изинис Эйрвэйз” ХХК 7 хоногт 2 удаагийн давтамжтай Чонжу чиглэлд тус тус хуваарьт нислэг гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Солонгосын “Твэй Эйр” компани Дэгү чиглэлд долоо хоногт 3 удаагийн давтамжтай зорчигч тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэхээр цагийн хуваариа батлуулсан бол “Хүннү Эйр” ХХК нь 2024 оны зуны нислэгийн үеэр Муан, Жежү чиглэлд захиалгат нислэг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

2023 оны Сөүл чиглэлийн нислэгийн давтамж 7 хоногт 38 байсан нь 2024 онд 7 хоногт 52 удаагийн давтамжтай нислэг гүйцэтгэхээр болсон нь 14 удаагийн давтамж нэмэгдсэн буюу 37%-аар өсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН