Нүүр хуудасМэдээЗХЖШ: “CYBER SHIELD 2026” АНУ-ын үндэсний гвардын кибер аюулгүй байдлын сургуульд Монгол...

ЗХЖШ: “CYBER SHIELD 2026” АНУ-ын үндэсний гвардын кибер аюулгүй байдлын сургуульд Монгол улсын зэвсэгт хүчин анх удаа оролцжээ

АНУ-ын Үндэсний гвардаас жил бүр зохион байгуулдаг “Cyber Shield” сургууль нь энэ салбарын дэлхийн хамгийн том, олон улсын сургууль юм. АНУ-ын Арканзас мужийн Литтл Рок хотод болж, АНУ-ын 44 муж, гадаадын 23 улсын нийт 1200 гаруй алба хаагч, мэргэжилтнүүд хамрагджээ.

Кибер аюулгүй байдал нь шинээр хөгжиж буй өвөрмөц салбар бөгөөд техникийн аюул занал, довтолгооны арга барилууд нь тогтмол хувьсан өөрчлөгдөж байгаатай холбогдуулан уламжлалт цэргийн чиглэлээс Кибер аюулгүй байдлын сургалт, бэлтгэл, үүрэг гүйцэтгэл нь бусад цэргийн төрөл мэргэжлээс өөр, уян хатан, шинэлэг хэлбэрээр явагдсаар байгаа аж.

Энэ онд 14 дэх жилдээ зохион байгуулагдсан тус сургуульд Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын 4 алба хаагч Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн анх удаа оролцсон бөгөөд АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардтай хамтран “Blue Team”-ийн бүрэлдэхүүнд амжилттай ажиллаж, олон улсын түвшний туршлага хуримтлуулан ирлээ.

Уг сургуульд оролцогч орон тус бүрийн алба хаагчид чиглэсэн мэргэжилтнүүдтэй нүүр тулан ажиллаж, туршлага солилцох, бодит халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, ур чадвараа олон улсын жишигт нийцүүлэн дээшлүүлдэгээрээ онцлог гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН