Нүүр хуудасМэдээИтали улсад сүүлийн 70 жилд тохиогоогүй томоохон ган гачиг тохиолдоод байна

Итали улсад сүүлийн 70 жилд тохиогоогүй томоохон ган гачиг тохиолдоод байна

Энэ зун Европыг хамарсан их халалтын улмаас сүүлийн 70 жилд тохиогоогүй их ган гачиг нүүрлээд байна.

Погийн гол буюу тус улсын хамгийн том гол зах хэсгээсээ хатаж ширгэж байна.

Уг гол ширгэж эхэлсний улмаас долдугаар сарын 25-ны өдөр Мантуа хотын ойролцоох голоос 450 кг жинтэй тэсрэх бөмбөг олдсон байна.

Тус газрын ойролцоо амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж дууссаны дараа тэсрэх бөмбөгийг аюулгүй газарт дэлбэлсэн байна.

“Нүүхээс татгалзаж байсан оршин суугчдыг ухуулан сэнхрүүлэх ажилд сүүлийн хэдэн өдрийг зарцууллаа” гэж Борго Виргиллио тосгоны захирагч Франческа Апорти ярьжээ. Бөмбөгийг АНУ-ын цэрэг Нацист Германы армитай тулалдаж байхдаа энэ нутагт хаясан юм байна.

Өнгөрсөн сард Итали улсын засгийн газар ган гачгийн улмаас По голын сав газарт онц байдал зарлаж байв. Энэ бүс нутагт Италийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гурваны нэг орчим оногддог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН