Нүүр хуудасМэдээИтэвонд болсон үйл явдалд монгол иргэн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй

Итэвонд болсон үйл явдалд монгол иргэн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй

БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд энэ сарын 29-30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогоор 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болоод байна.

Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Аравдугаар сарын 30-ний өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас  мэдэгдсэн. Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу.

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН