Нүүр хуудасМэдээИтэвоны гашуудалт цаг үеийг хүндэтгэн тоглолт зохион байгуулахгүй байхыг уриалжээ

Итэвоны гашуудалт цаг үеийг хүндэтгэн тоглолт зохион байгуулахгүй байхыг уриалжээ

2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал болсон.

Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. 

БНСУ-д суугаа Монголын ЭСЯ-наас “Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгээ хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН