Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг Засгийн газрын шийдвэрээр хүчингүй болгосон. Өнөөдөр төрийн өмчийн хороо хувьчлалын асуудлыг эргэн харж, тодорхой шийдвэр гаргаснаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод очиж, үйлдвэрийн удирдлагын багт танилцуулж байгаа юм байна. Танилцуулах ажлын үеэр Лүндэгийн Наранбаатарыг тус үйлдвэрийн даргаар түр томилсныг танилцуулахаар дагуулан очжээ.
Л.Наранбаатар нь:
– 2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр
– 2007 онд СЭЗДС-ийг “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн
– Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер. Австрали Азийн Металлургийн институтын гишүүн. 2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий Захирлаар ажиллаж байсан
– 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт Зөв хүн электорат”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19″ эвслээс нэр дэвшиж байсан
– 2021 онд МАН-д гишүүнээр элссэн юм.