Нүүр хуудасМэдээМАН: Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнббал агсаны хөшөөнд Ерөнхий сайд Н.Учрал...

МАН: Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнббал агсаны хөшөөнд Ерөнхий сайд Н.Учрал цэцэг өргөлөө

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулж түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал тэргүүтэй намын дэргэдэх байгууллагууд, маршал Ю.Цэдэнбалын гэр бүлийнхэн, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлэв.

Ю.Цэдэнбал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг бататгахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн төрийн зүтгэлтэн төдийгүй үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбарт олон бүтээн байгуулалт хийж, эдийн засаг, нийгмийн суурь бүтцийг бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН