Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Есдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар сэрүүснэ

ЦАГ АГААР: Есдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар сэрүүснэ

Есдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн ихэнх сумд, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтийн хойд сумдын нутгаар бороо орно.

18-ны өдөр Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-18.0 мм бороо орно

18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговийн өмнөд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар орно

19-ний өдөр Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд, Дорнодын зарим сумдын нутгаар бороо орно

19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар бороо орно

20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар бороо орно

21-ний өдөр Хөвсгөл, Булганы хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо орно.

Тиймээс малчид, хадланчид дараах зүйлсэд анхаарна уу

  • Бороо орохоос өмнө болц гүйцсэн ургацаа хураах ажлыг эрчимжүүлэх;
  • Хураасан ургацыг чийг, бороонд норохоос хамгаалж, хуурай нөхцөлд хадгалах;
  • Хадлан, ургамлын үлдэгдлийг бороонд норохоос өмнө хурааж, нөмөр хуурай газар хадгалах;

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН