-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 03:34:58
Нүүр хуудас Бусад Март 8 ба Дарс сонголт  

Март 8 ба Дарс сонголт  

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 болоход 6 өдөр үлдээд байна.  Уншигч та бүхэн гэргийдээ, хайрт ээждээ болон найз эмэгтэйдээ бэлгэнд өгөх дарсаа сонгосон уу. Мөн хаанаас ямар дарс сонгохоо мэдэхгүй байна уу. Тэгвэл та дарс авахдаа дарсны дэлгүүрээс сонгох  нь хамгийн оновчтой хувилбар. Гэхдээ хэрэв цаг бага, ийм боломжгүй тохиолдолд хамгийн ойрхон орших дэлгүүрээсээ хэрхэн өөрт тохирсон сайн чанарын дарс авах вэ? Үүн дээр тань доорхи зөвлөгөөг санал болгож байна.

Өөрийн дуртай, сайн мэддэг усан үзмийн сортыг сонгох

Хүнсний дэлгүүрээс дарс сонгон авах гэж байгаа бол шинэ зүйл туршиж үзэх гэсний хэрэггүй. Жишээ нь хэрэв та улаан дарсанд дуртай бол “Гаме” усан үзмийн сортоор хийсэн дарсыг сонгож болно. Харин “Шардоне” бол хамгийн түгээмэл, сонгодог цагаан дарсны усан үзэм юм.

Олонд танигдсан бүс нутгаар нь ангилах

Тухайн дарс аль бүс нутгаас гаралтай болохыг маш тодорхой харуулсан байх тусмаа сайн. Жишээлбэл Францын Бордо, Италийн Пиемонте зэрэг үйлдвэрлэсэн газрыг илүү нарийн тодорхойлсон байх хэрэгтэй. Мөн дарс үйлдвэрлэгчдэд шошгон дээр аль нутгийн дарс болохыг заавал бичих хатуу шаардлага тавигддаг бөгөөд энэ нь тогтсон дүрэм болсон байдаг. Тэгэхээр олонд танигдсан, алдартай бүс нутгаас гаралтай дарс заавал сайн байна гэсэн үг биш боловч тодорхой стандарт, дүрмийн дагуу үйлдвэрлэгдсэн гэдгийг баталж байгаа юм.

Цаг агаарын байдлыг мартах хэрэггүй

Үйлдвэрлэсэн газар нь дулаан уур амьсгалтай байх тусмаа илүү чихэрлэг, жимсний амттай харин сэрүүн цаг агаартай бүс нутгийн дарс исгэлэн байдаг. Тэгэхээр таны газарзүйн мэдлэг дарсны сонголтонд тань хэрэг болно шүү.

Спиртийн агууламж чухал

Дарсны спиртийн агууламж маш их мэдээллийг өгөх болно. Тухайлбал дарсыг хэр их боловсорсон усан үзмээр хийснийг спиртийн агууламжаар нь тодорхойлж болдог. Спиртийн агууламж өндөр байх тусмаа тухайн дарс илүү хурц, гүн амттай байна. Хэрэв та хуурай, хөнгөн төрлийн дарсанд дуртай бол 13%-иас доош спиртийн агууламжтайг сонгохыг зөвлөж байна.

Шошгыг бүрэн гүйцэд унших

Дарсны лонхон дээрх “Sauvignon Blanc” гэсэн бичигтэй шошго танд тийм ч дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Тиймээс зөвхөн лонхны урд талын бус ард байгаа шошгон дээрх мэдээллийг заавал унших хэрэгтэй гэж зөвлөж байна. Ихэнх дарс үйлдвэрлэгчид өөрсдийн гэсэн амт бүхий ноттой байдаг. Ваниль, чавга, цөцгий зэрэг өөртөө таалагдах амттай дарснуудыг сонгоорой.

Сонгосон дарс тань таалагдахгүй бол яах вэ?

Та дээрх бүх дүрмийг баримталсан ч гэсэн эцсийн үр дүн нь таалагдахгүй бол яах вэ? Худалдаж авсан дарсаа хаях уу? Мэдээж хэзээ ч хаяж болох учраас өөр уух зүйлтэй хольж цоо шинэ төрлийн амттай ундаа гаргаж авч болно шүү. Жишээ нь цагаан дарсан дээр хийжүүлсэн ус, цитрус болон хүссэн жимсээ нэмж хөргөгчинд байлгаад “Шорле” гэдэг нэгэн төрлийн ундаа гаргаж авдаг. Харин улаан дарсан дээр нимбэгтэй хийжүүлсэн ус , мөс нэмээд л амтат коктейль бэлэн болно.

Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН