16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 14:44:08

МОД…

Л.МӨНХТӨР /Сэтгүүлч, яруу найрагч, Хэл бичгийн ухааны доктор/


Мод ургахаасаа унах хүртэл хүн төрөлхтөний сайн сайхны төлөө өөрийгөө зориулдаг ачтан. Тавин жилийн настай нэг мод хүнтөрөлхтөнд ургаж байгааснөхцөлдөө бараг 200 шахам сая төгрөгөөр тооцоогдох үнэгүй хөрөнгө оруулалт хийдгийн эрдэмтэд баталсан байдаг. Тийм болохоор 50 настай нэг мод 200 шахам сая төгрөгний үнэтэй байх нь ээ. Тэгтэл бид 5-хан минутанд л унагаад хаячихдаг шүү дээ. Хэтэрхий хэрцгий харгис юм биш үү. Мод бол хүн төрөлхтөний бичгийн соёлын өргөн талбар юм. Учир нь цаасыг бид модоор хийдэг. Тийм ч болохоор бидний түүхийн ховор нандин дурсгал ч модон дээр л сийлэгдэн үлдснийг бид бэлхнээ мэднэ дээ. Нэгэн баримт ишлэе. Хүүгийн үг
Эх элбүр, эх минь ээ…
Өлөнгийн өвс гундахад хүрэв
Өнөр садан буцахад хүрэв
Өргө нутагтаа буцсу…
Уулын өвсөн гандахад хүрэв
Ах дүүс буцахад хүрэв
Ахуйяа суух нутагтаа очсу…Энэ бол “Алтан ордны үйсэн дээрх бичиг”-ийн эхлэл хэсэг. Эх хүү хоёрын харилцан хүсэмжлэл бүхий шүлгийн хэсэг. Чухам яагаад энэ бичгийг Алтан орноор нэрийдэв. 1930 онд Волга мөрний зүүн эрэг, Увек хотын эсрэг талд, Терновка тосгонтой ойр газраас хамтралын ажилчид малд тэжээлийн байр бэлдэх газар ухаж байгаад хусаар хийсэн хайрцаг олсон бөгөөд дотор нь хусны үйсэн дээр бичсэн гар бичмэл олжээ. Уг гар бичмэлийг тухайн газар нутаг болох Повольж дахь германчуудын Автономит улсын хотын музейд аваачсан бөгөөд сүүлд Ленинград хот дахь Эрмитажийн музейд үзэсгэлэнд зориулж хүргэгджээ.
Археологийн судалгаагаар уг газар Алтан Ордны улсын суурин байсныг илрүүлсэн. Мөн түүнчлэн уг гар бичмэл нь XIV-XV зууны үеийн булшнаас гаргаж авсныг тогтоожээ. Иймийн учир “Алтан орнды үсэн дээрх бичиг” хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Мод ийнхүү олон зууны тэртээгээс хүн төрөлхтөний соёл эрдэмд тусаа үзүүлсээр иржээ. Модод минь хүн төрөлхтөн гэгээрээсэй. Нинжин сэтгэлтэй болоосой….

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН