5.1 C
Ulaanbaatar
Мяг, 21 9 сар 2021 10:16:34
Нүүр хуудасНийтлэлМонголын ард түмэнд илгээсэн хариу “ТАЛАРХЛЫН ЦАЙ”

Монголын ард түмэнд илгээсэн хариу “ТАЛАРХЛЫН ЦАЙ”

Хубэй мужийн Ардын Засгийн газраас Монгол Улсад өргөх хандивын ажлыг зохицуулах журмын дагуу 2020 оны 12 дугаар сарын 23-ны 9:30 цагт “Хубэй Цай” группын “Жао Личяо” цайны үйлдвэрийнхэн 15 мянган ширхэг хэвийн шахмал ногоон цайг нямбайлан бэлтгэж савлав.

Шахмал ногоон цай бол Монголчуудын өдөр тутмын, өргөн хэрэглээний зүйлсийн нэг.

“Нэг өдөр цайгүй явснаас гурван өдөр хоолгүй явсан нь дээр” гэсэн үг бий.

Ялангуяа, Хубэй мужийн шахмал ногоон цай нь Монголчуудад хэзээний танил болсон бүтээгдэхүүн билээ. Хубэй мужийн хангамж, маркетингийн хоршоодын харьяа аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Хубэй Цай” группын “Жао Личяо” цайны үйлдвэр нь Хятад улсын түүхэн дэх алдарт “хэвийн” шахмал ногоон цай үйлдвэрлэлийг залгамжлан авч яваа цор ганц газар юм.

Тодруулбал, тус үйлдвэр нь Хятадын биет бус соёлын өв “Жао Личяо хэвийн шахмал цай үйлдвэрлэлийн арга техник”-ийг хадгалан авч явж буй цорын ганц үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн цай, цайн бүтээгдэхүүнүүд нь дотоод болон гадаадад алдартай. Түүнчлэн, үндэстний цөөнхүүдэд зориулсан тусгай хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн хувьд “Жао Личяо” цайны үйлдвэр нь Өвөр Монголын ӨЗО, Хөхнуур муж, Шинжаан Уйгурын ӨЗО болон бусад газарт сард хэдэн зуун тонн цай борлуулан хил орчмын бүсэд үндэсний эв нэгдлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой байдлыг хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна.

Монголын ард түмэн хэдэн мянган бээрийн цаанаас өгөөмөр, сайхан сэтгэлээ илэрхийлэн хонь илгээсний хариуд Хятадын ард түмэн жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг агуулсан цайгаа илгээлээ.КОВИД-19 цар тахлын эсрэг Хятад улсын тэмцлийг дэмжиж, эв санаа нэгтэй буйгаа илэрхийлэн Монгол Улс 30 мянган хонь хандивласан билээ. Үүний хариуд талархлын илэрхийлэл болгон PCR оношлуур, нуклейн хүчлийн шинжилгээний иж бүрдэл болон хэвийн шахмал ногоон цайг Монголд хандивлахаар шийдсэнээ Хубэй муж 12 дугаар сарын 8-нд зарласан.Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Ухань хотын “East Lake”зочид буудалд 12 дугаар сарын 8-нд болсон цай хандивлах ёслолд оролцох үеэрээ “Хубэй мужийн шахмал ногоон цайны амт надад бага насыг минь санагдуулж байна” гээд “Хубэй мужийнхны хандивлаж буй энэ хэвийн шахмал ногоон цай нь Монголын ард түмэнд “хамгийн сайхан бэлэг” байх болно” гэсэн юм.Монголын ард түмэн олон төрлийн хэвийн шахмал ногоон цайг таашаан хэрэглэсээр ирсэн ч шахмал ногоон цайны эх нутаг гэгддэг Хубэй мужийн Чиби хотын Янлоудун суурингийн цайг гол төлөв хэрэглэж иржээ.“Цайгүй бол мах байтугай өндөр уулын арвай ч шингэхгүй” гэсэн Хятад үг байдаг. Хятадын хойд нутаг нь өндөрлөг, сэрүүн уур амьсгалтай учир оршин суугчид нь мах их хэрэглэдэг. Хэвийн шахмал ногоон цай нь малын гаралтай өөх тосыг шингээхэд ихээхэн үр дүнтэйгээс гадна малчдын жимс, хүнсний ногооноос авах шаардагатай шим тэжээлийг хангаж өгдөг учир монголчууд үүнийг “амьдралын цай” гэж сайшаан хэлдэг.

Тиймээс шахмал ногоон цай нь монголчуудын хүнсний хэрэглээнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд хэдэн зуун жилийн тэртээгээс малчдын гол хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг болжээ.Чин гүрний Цяньлун буюу Тэнгэр тэтгэсэн хааны үед Шаньси мужийн “Дашэнкуй” буюу Даашинхүүгийн пүүс нь Янлоудун сууринд нэгэн цайны үйлдвэр байгуулж байжээ.

Тус сууринд тухайн үед алдартай гурван булаг байсан бөгөөд булгийн усаар цай чанавал “төгс” амттай цай болно гэж үзсэн учир тэнд “хэвийн” шахмал цайны үйлдвэр байгуулж байсан түүхтэй аж.Шахмал цайны гадаргуу дээр Янлоудунд үйлдвэрлэсэн “Chuan ” буюу “хэвийн цай” гэсэн хятад ханзтай байжээ. Тухай үед тал нутгийн малчид жинхэнэ хэвийн шахмал цайг цайны гадаргууд долоовор, дунд болон ядам хуруугаараа хүрч таньдаг байсан байна. Хэрвээ цайны гадаргууд “гурван судал” байвал түүнийг жинхэнэ үйлдвэрийн, баталгаатай “хэвийн” шахмал ногоон цай гэж үздэг байсан байна. БНХАУ байгуулагдсаны дараа “Тяньюань Мао”, “Юйшин”, “Жушин”, “Миншэн” болон “Фүшин” гэсэн таван цайны үйлдвэрийг нэгтгэн “Хятадын цайны компани-Янлоудуны хэвийн шахмал цайны үйлдвэр”-ийг байгуулсан (1953 онд Хятадын цайны компани-Жао Личяогийн цайны үйлдвэр гэж шинэчлэн нэрлэсэн) бөгөөд тус үйлдвэр нь “хэвийн цай” гэх худалдааны тэмдгийг онцгой эрхтэйгээр ашиглаж эхэлсэн.

2008 онд тус үйлдвэрт шинэчлэл хийснээр “Хубэй мужийн Жао Личяо цайны үйлдвэр” ХХК гэж нэрлэсэн түүхтэй. Хубэй мужийн хангамж, маркетингийн хоршоодын удирдлага дор “Жао Личяо” цайны үйлдвэр нь үндэсний бодлого, эрхэм зорилгоо чандлан биелүүлж, анхны амт, чанараа хадгалсан цайгаа үйлдвэрлэж, чанар стандарт, хангамж нийлүүлэлт болоод үнэ ханшийн тогтвортой байдлыг хадгалсаар байна.

2019 онд Төрийн зөвлөлөөс “Жао Личяо” цайны үйлдвэрийг “Үндэсний эв нэгдэл ба хөгжил дэвшлийн үлгэр жишээ хамт олон” -оор дахин өргөмжилсөн юм.

Хонины хариуд цай. Малчдад зориулан 250 граммын жинтэй “шахмал ногоон цай”-г тусгай инновац, ур ухааныг шингээж, шоколадан хэлбэртэй савлаж бэлтгэсэн.

Надад өгсөн тоорын хариуд би чамд нөхөрлөлийн цагаан хаш өгнө гэсэн хятад үг бий. Нийт 15 мянган ширхэг, гэхдээ нэг тус бүр нь хоёроос бүрдсэн буюу 30 мянган ширхэг шоколад шиг савласан “хэвийн” ногоон цайг хойд нутаг руу илгээсэн.

Энэхүү цай нь Хубэй мужийн хангамж, маркетингийн хоршоодын удирдлага дор “Жао Личяо” цайны үйлдвэр нь өөрсдийн инновац, шинэчлэлийг шингээн үйлдвэрлэснээрээ 1700 граммын савлагаатай уламлалт шахмал ногоон цайнаас ялгаатай.Шоколадан хэлбэртэй хэвийн шахмал ногоон цайг “нэгд хоёр” технологиор буюу багц тус бүрд нь 2 ширхэг шахмал ногоон цайг эвлүүлдэг тоглоом шиг нийлүүлэн савласан юм.

Цайны тэгш гадаргуу дээр мэлрэг цэцгийг товойлгон дүрсэлсэн бөгөөд цай тус бүр дээр “хэвийн шахмал цай” гэсэн лого бий.

Монголын ард түмэнд, тэр дундаа малчдад зориулан илгээсэн “нэгд хоёр” технологиор савласан, хэвийн шахмал ногоон цайг Хубэй мужийн өмнөд хэсгийн уулархаг бүсээс тусгайлан түүсэн түүхий эдээр үйлдвэрлэсэн.

Нүд нүдээр нь салгаад хэрэглэхэд хялбар гэсэн үүднээс шоколад шиг гоёмсог хэлбэртэй хийсэн. Тээвэрлэж, хадгалахад давуу талтай гэж үзэн сүүлийн үеийн малчид 1700 граммын жинтэй уламжлалт хэвийн шахмал ногоон цайг таашаан хэрэглэдэг.

Сүүлийн жилүүдэд “Жао Личяо” цайны үйлдвэр нь хэрэглэгчдийн сонголтод тааруулан том, жижиг болон шоколадан хэлбэртэй гэх мэт янз бүрийн хэмжээтэйгээр шинэ бүтээгдэхүүнүүдийг цувралаар үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийн хамгийн жижиг бүтээгдэхүүн нь 5-8 граммын жинтэй , ердөө зоос шиг хэмжээтэй. Шахмал ногоон цай нь “хөнгөн”-өөс гадна хэрэгцээт амин дэмээр баялаг тул эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг залуусын ч “сонголт” болоод байна.

“Хубэй цай” группын “Жао Личяо” цайны үйлдвэр нь “Хятадын бүх цаг үеийн хүндэт брэнд” болон “Хятадын алдартай худалдааны тэмдэг” зэрэг алдар хүндийг эзэмшдэг, мужийн түвшний хөдөө аж ахуйн тэргүүлэх аж ахуйн нэгж юм. “Жао Личяо” цайны үйлдвэр нь жилд хэдэн арван мянган тонн цай үйлдвэрлэж, борлуулдаг бөгөөд төр засгаас өгсөн захиалгын норм төлөвлөгөөг жил бүр цаг тухайд нь биелүүлсээр байна.“Шоколадан хэлбэртэй хэвийн шахмал ногоон цайнаас нэг нүдийг л тогоо цайнд хийгээд сүүлэхэд нэг гэр бүлийн өдрийн хэрэгцээг хангана. Манай “Жао Личяо” үйлдвэрийн талархлын цай нь Хятад болон Монголын ард түмний аль алинд нь халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж чадна гэдэгт найдаж байна” гэж “Хубэй цай” группын “Жао Личяо” цайны үйлдвэрийн ерөнхий менежер Ли Зинь ярьсан юм.

Г.Доржханд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН