Нүүр хуудасМэдээМонголын “Супер охин” М.Анхцэцэг Азийн аварга боллоо

Монголын “Супер охин” М.Анхцэцэг Азийн аварга боллоо

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид бахдам амжилттай оролцлоо.

“Манама-2022” Азийн аваргад Гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдлагаар дөрвөн эмэгтэй туйванч хүчээ сорьж байгаа юм. 59 кг-д Э.Энхтамир огцмоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгөн медаль хүртсэн. Харин өнөөдөр Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, Олимпийн 4 байрын шагналт, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин М.АНХЦЭЦЭГ -87 кг-ийн жинд 105 кг-ыг, түлхэлттэйд 135 кг-аар захиалга өгч, огцомд Ц.Хосбаяр дасгалжуулагч эхний захиалгаа өөрчилж, 111 кг болгосон юм.

Улмаар М.Анхцэцэг 111кг, дараа нь 114 кг захиалгаа өргөж, огцомд алтан медаль, түлхэлттэй өргөлтөөр хоёр дахь оролтоороо 135 кг-аа өргөж алтан медаль, нийлбэрээр алтан медаль авч, Ази тивийн аварга цолыг дахин хүртлээ.

Ийнхүү манай тамирчид дөрвүүлээ медальтай (3 алт, 2 мөнгө, 2 хүрэл) Азийн аваргыг өндөрлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН