Нүүр хуудасМэдээМонгол Улс анх удаа 90 байршилд агаарын чанар хэмждэг боллоо

Монгол Улс анх удаа 90 байршилд агаарын чанар хэмждэг боллоо

Иргэд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлын түвшин, чанарын мэдээллийг олон байршлаас илүү нарийвчлалтайгаар өдөр бүр гар утаснаасаа харж, мэдэх боломжтой боллоо.

Тодруулбал, “Монголын финтек групп” ХК-ийн охин компани “Хай Пэймэнт Солюшнс” ХХК агаарын бохирдол хэмжигч ухаалаг 55 төхөөрөмжийг нийгмийн хариуцлагын хүрээнд орон даяар суурилуулж эхэлжээ. Энэ төхөөрөмжийг Польш улсын Краков хотод үйл ажиллагаа явуулдаг “Airly” компани үйлдвэрлэдэг бөгөөд “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь Монгол Улс дахь анхны албан ёсны хамтран ажиллагч байгууллага нь болжээ.

“Airly” компани нь агаарын бохирдол хэмжигч ухаалаг, олон үзүүлэлттэй, эрчим хүч хэмнэдэг энэхүү төхөөрөмжөөрөө Польш улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, АНУ, европын холбооны агаарын бохирдол хэмжигч төхөөрөмжийн чанарын гэрчилгээ, Румын улсын “CSR AWARDS 2020” шилдэг инновацын төрөлд тэргүүн байр зэрэг олон шагнал хүртсэн бөгөөд уг төхөөрөмжийг дэлхийн 50 гаруй улс оронд суурилуулаад байна.

зураг

Тус төхөөрөмж нь нийт долоон үзүүлэлтээр агаарын бохирдлыг хэмждэг. Үүнд:

  • Тоосонцрын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
  • Хүхрийн давхар исэл SO2;
  • Азотын давхар исэл NO2;
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
  • Озон O3 үзүүлэлтүүд багтана. Мөн агаарын температур, даралт, чийгшил, салхины хурдыг ч харуулна.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн туршилтаар төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богдын музей, Арт хаус /Туул рестораны хажууд/ гэх мэт 20 байршилд 20 төхөөрөмж ажиллуулж байна. Энэ сардаа багтаан бусад төхөөрөмжийг 21 аймаг, хүн ам ихээр төвлөрсөн 9 томоохон суманд суурилуулахаар төлөвлөсөн байна.

зураг

Дээрх төхөөрөмж суурилагдсан байршлуудын агаарын чанарын талаарх мэдээллийг “HiPay” аппликейшнээр дамжуулан авах боломжтой бөгөөд агаарын чанарын индексийг дэлхийн стандартын дагуу монгол тайлбартай, энгийн ойлгомжтой байдлаар оруулсан байна.

Мөн улсын хэмжээнд ажилладаг агаарын чанар хэмжигч 40 суурин харуулын мэдээллийг ч нэгтгэсэн тул иргэд нийт 90 байршил, тэдгээрийн ойр орчмын агаарын чанарын мэдээллийг нэгдсэн байдлаар хүлээх авах боломжтой болжээ.

зураг

Тус компанийн хамт олон агаарын бохирдол хэмжигч энэхүү ухаалаг төхөөрөмжийг үндсэн хоёр зорилгын хүрээнд хандивлаж байгаа юм. Хамгийн түрүүнд иргэд хаана агаарын бохирдол их, бага байна, хэдэн цагийн үед илүү бохирдолтой байгаа зэрэг мэдээллийг хүлээн авч, амны хаалтаа зүүх, цонхоо хаах, хүүхэд, ахмад настнууд гадаа гарах эсэхээ шийдэх боломжтой болно. Нөгөө талаар Засгийн газар, ТББ, эрдэмтэн, судлаачид агаарын чанарын асуудлаар өргөн хүрээнд судалгаа хийхэд зориулсан суурь мэдээллийн дата баазтай болно.

Учир нь төрийн байгууллага болон хувийн хэвшлээс суурилуулсан 40 суурин харуулын зарим нь бүрэн ажилладаггүй, газар нутгийн хувьд өргөн хүрээг хамарч чаддаггүй байна.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь цаашид агаарын чанарын олон үзүүлэлттэй төхөөрөмжийнхөө тоог нэмэгдүүлж, улсын хэмжээнд 250-300 ширхгийг суурилуулахаар зорьж байна. Мөн жил бүр агаарын бохирдол, чанарын асуудал, шийдлийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг нөлөөллийн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН