Нүүр хуудасМэдээМонгол, эрлийз морьдыг хэрхэн ялгаж уралдуулах талаар уяачдын холбоод саналаа нэгтгэх ёстой

Монгол, эрлийз морьдыг хэрхэн ялгаж уралдуулах талаар уяачдын холбоод саналаа нэгтгэх ёстой

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын Морин спорт, уяачдын холбоо, Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийн удирдлагуудтай өнөөдөр уулзлаа. Дээрх холбоод нь энэ жилийн Улсын баяр наадмаар хурдан морины уралдааныг нэгдсэн стандарт тогтоон, эрлийз болон Монгол адууг ялгаж уралдуулах талаар өөр өөр байр суурьтай байгаа аж.

Тухайлбал, Монголын Морин спорт, уяачдын холбоо морьдыг сэрвээний өндрөөр хэмждэг аргаар зохион байгуулах саналтай байгаа бол Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийнхэн морьдыг генийн түвшинд шинжилж, бүртгэлжүүлж, уралдуулах санал дээр нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол түмний үүх түүх, өв соёлын томоохон илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмаа эв нэгдэлтэй зохион байгуулахын тулд монгол, эрлийз морьдыг хэрхэн ялгаж салгаж уралдуулах тухай саналаа дээрх холбоодыг эцэслэж нэгтгээд, ирэх долоо хоногт танилцуулахыг Шадар сайд С.Амарсайхан даалгалаа.

May be an image of 4 people, people sitting and people standing

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН