Нүүр хуудасМэдээМТА: Санхүүчид сургалтад хамрагдав

МТА: Санхүүчид сургалтад хамрагдав

Татварын ерөнхий газар “Жендерийн мэдрэмжтэй байгууллага” болох зорилтын хүрээнд 33 татварын албадын бүртгэл, санхүүгийн 7 эрэгтэй, 29 эмэгтэй ажилтныг хамруулан, 2024 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдөр сургалт зохион байгуулав.

Сургалтаар НҮБ-ын ”Жендерийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төслөөс “Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт” сэдвээр 4 цагийн, Сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Авлигатай тэмцэх газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс холбогдох мэргэжилтнүүдийг урьж Санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлт, анхаарах асуудал сэдвээр 12 цагийн сургалт хийж, урьд онуудын бүртгэл санхүүгийн ажлын үр дүн, ололт амжилт, анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН